ОХУ, Японы циркчид Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

ОХУ, Японы циркчид Монголд ирнэ

Монголын үндэсний цирк, “Шинэ цирк” төв, “Circus mongolia Khadgaa” компани хамтран “Цирк ба амьтад” тоглолтыг толилуулахаар болжээ. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Монголын үндэсний циркийн уран бүтээл хариуцсан захирал О.Булган, “Шинэ цирк” төвийн захирал н.Зоригт, ““Circus mongolia Khadgaa” компанийн захирал н.Хатанбаатар нар оролцов. Ирэх онд Монголын үндэсний циркийн 70 жилийн ой тохиох аж.

Иймд уран бүтээлчид 70 жилийнхээ ойг угтан гурван ОХУ, Японы циркчдийг эх орондоо урьж, “Цирк ба амьтад” нэртэй сонирхолтой тоглолт тавихаар бэлтгээд байгаа гэнэ. Тоглолтод ОХУ-аас хүрэн баавгай, галуу, нохой, чоно авчрах бол Японы алиалагчдын баг ирэх юм байна. Мөн Монголын циркчдийн сонирхолтой үзүүлбэрийг нэг дор үзэх боломж бүрдэж байгааг уран бүтээлчид онцолж байлаа. Тоглолтын тасалбарын хувьд хүүхэд 4000 төгрөг, том хүн 8000 төгрөг байх гэнэ. Тоглолт долоо хоног үргэлжлэх бөгөөд ажлын өдөрт 19.00 цагаас, амралтын өдрүүдэд 16.00, 19.00 цагаас болно. Хэрэв цаг агаар дулаан, амьтдын биеийн байдал сайн байвал аймгуудын төвүүдээр аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Сонирхуулахад, энэ сарын сүүлээр Монголын үндэсний цирк, “Шинэ цирк” төв, “Circus mongolia Khadgaa” компанийн уран бүтээлчид ОХУ-д аялан тоглолт хийхээр төлөвлөжээ. Тус аялан тоглолт нь нэг жилийн хугацаанд үргэлжлэх юм байна. Түүнчлэн Соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан өнөөдөр 19.00 цагаас “Монголын үндэсний цирк”-т циркийн тоглолт болох юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж