Драмын “шилдгүүд” хөдөөг зорилоо

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Драмын “шилдгүүд” хөдөөг зорилоо

УДЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр хөдөө орон нутгийн үзэгчдийг зорилоо. Өнөөдрөөс “Улсын драмын эрдмийн театрын өдрүүд” Архангай аймгийн Хашаат суманд эхэллээ. Тус театрын уран бүтээлчид жилд 2-3 аймагт аялан тоглолтоо тогтмол хийж, орон нутгийн иргэдийн талархалыг хүлээгээд байгаа билээ. Энэхүү уламжлалт ажлыг өнгөрсөн тавдугаар сард Өмнөговь аймагт амжилттай зохион байгуулсан бол энэ удаад  Архангай, Булган аймгийн ЗДТГ-уудтай хамтран  зохион байгуулж байгаа ажээ.

Аялан тоглолтод Д.Мэндсайхан “Ээжээ” уянгын драмын жүжиг , Ч.Ганхуяг “Эхнэрээ зээлээч” инээдмийн жүжиг, В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” мелодрам, Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” драмын жүжиг, С .Михиалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг зэрэг драмын шилдэг уран бүтээлүүдээ нас насны үзэгчдэд зориулан  50 хувь хөнгөлөлттэй үнээр тоглохоор өнөөдөр замд гарлаа.

Аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын удирдлагуудаас гадна Хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөр, Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин С.Сарантуяа, Г.Равдан, Б.Тунгалаг, С.Дамдин, У.Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан Н.Цолмонбаатар, Б.Нармандах, Ц.Баясгалан, Н.Наранбаатар, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг, Г.Эрхэмбаяр болон залуу уран бүтээлчдээс бүрдсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр аймгуудыг зорилоо.

Тоглолтын хөтөлбөр:

2010 оны есдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд Архангай аймагт:  
Есдүгээр сарын 8-нд-  Хашаат суманд
Есдүгээр сарын 9-нд – Батцэнгэл суманд
Есдүгээр сарын 10-12-нд – Цэцэрлэг хотод
Есдүгээр сарын 13-нд – Их тамир суманд
Есдүгээр сарын 14-нд –Эрдэнэмандал
Есдүгээр сарын 15-нд Хайрхан суманд тус тус аялан тоглоно.
2010 оны еспүгээр сарын 16-24-ны өдрүүдэд Булган аймагт:
Есдүгээр сарын 16-нд-  Сайхан суманд
Есдүгээр сарын 17-нд – Баянагт суманд
Есдүгээр сарын 18-нд – Хутаг- өндөр суманд
Есдүгээр сарын 19- 22-нд – Булган аймгийн төвд
Есдүгээр сарын 23-нд –  Бугат суманд
Есдүгээр сарын 24-нд  Хишиг -өндөр суманд тус тус тоглоно. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж