Чхе Са Сун Hyundai компанид ажилтай болов

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Чхе Са Сун Hyundai компанид ажилтай болов

Өмнөд Солонгосын Чхе Са Сун  гэдэг хөгшин эмэгтэй 900 гаруй удаа жолооны шалгалтаа өгч чадаагүй алдаршсан юм. Тэр алдар нэр нь түүнийг Hyundai  компанийн нүүр царай болгожээ. Hyundai өөрийн шинэ рекламдаа 69 настай Чхе Са Суныг ашиглахаар шийджээ.
Солонгосын энэ хөгшин өнгөрсөн жил 960 дахь удаагаа жолооны шалгалтаа өгч чадсан учир алдаршсан юм. Анх тэрээр 2005 онд шалгалтад ороод унаснаасаа хойш шургуу зүтгэн 4200 орчим ам.долларын хэмжээний мөнгө гарздаж байж өнгөрсөн жилийн сүүлчээр бичгийн шалгалтынхаа 100 онооноос 60 авч байж  тэнцжээ.
Ногоо тарьж зардаг тэр эмэгтэйд ногоогоо зах руу зөөхөд нь жолоочийн үнэмлэх хэрэгтэй байв. Хамгийн гол мөрөөдөл нь ач нараа амьтны хүрээлэнд өөрийн машинаар зөөх явдал байсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж