“Дисковер Монголиа”-д 12 орон оролцож байна

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

“Дисковер Монголиа”-д 12 орон оролцож байна

“Дисковер Монголиа” уул уурхайн бага хурал Хүүхдийн ордонд үргэлжилж байна. Энэхүү бага хурал нь найм дахь жилдээ болж байгаа бөгөөд өнөөдөр өглөөний байдлаар 12 орны 700 гаруй  төлөөлөгч бүртгүүлээд байгаа юм. Уул уурхайн бага хурал зөвхөн хуралдаан нь төдиий бус салбартаа тэргүүлэгч компаниудын үзэсгэлэн гардгаараа онцлог. Энэ удаад нийт 60 гаруй компани оролцсон үзэсгэлэнгийн танхим үзэгч олонтой, хөл ихтэй байна. Үзэсгэлэнд ивээн тэтгэгч компани болох “Өмнийн говийн элс”, “Монголиан стар мелшэрс” болон уул уурхайн чиглэлээр олон төрлийн үйлчилгээ явуулдаг төрөл бүрийн компаниуд оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэнд ХБНГУ-ын Засгийн газраас тусгайлан зохион байгуулалттайгаар оролцож байна. Тус улсын арав гаруй компани тусгай талбай түрээслэн оролцож буйгаараа онцлог юм. Бага хуралд оролцогчид үдээс өмнө Эрдэс баялгийн салбарын хөрөнгө  оруулалтын орчин, дэлхий нийтийн чиг хандлагын талаар хэлэлцсэн бол үдээс хойш тэргүүн туршлага, инноваци шинэчлэлийн талаар  ярилцаж байна.

Д.Цээнэ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж