
Чилийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Харолд Мейн Николс зургаан хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багийг ахлан эрх чөлөөний хотноо хөл тавьсан байна. Тун шахуу хуваариар ажиллаж байгаа тэд Нью-Йорк хотын амбан захирагч Майкл Блумбергтэй хамт оройн зоог барьсны дараа Нью-Йорк хотын зарим газруудаар зочилжээ. АНУ-ын хөтөлбөрт 18 хотын танилцуулга багтсан боловч цаг хугацаа тун шахуу учир шинжээчид зөвхөн таван хот, тэр дундаа Нью-Йорк/Нью Жерси, Вашингтон, Майами, Даллас болон Хьюстон хотуудаар дайрч өнгөрөх гэнэ. Хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Сунил Гулати өөрийн бодлоо хуваалцаа. “Тэд гурав эсвэл дөрвөн гол зүйлийг хамгийн ихээр сонирхоно. Хамгийн түрүүнд нээлтийн болон хаалтын үйл ажиллагаа болох цэнгэлдэх хүрээлэн, удаад нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах байр, тэгээд мэдээ бэлтгэлийн байр тамирчдын байрлах зочид буудал” гэж АНУ-ын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Сунил Гулати мэдэгдлээ.
Нэгдсэн улсын албаны хүмүүс ФИФА-гийн шинжээчдэд орчин үеийн шинэ цэнгэлдэхүүдээ танилцуулхаар төлөвлөж байгаа. Нью Жерсид байрлах Мэдовландс болон Даллас хотын Ковбойсын цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн болон хаалтын ёслолын үйл ажиллагаа явагдах боломжтой билээ. Харин өчигдөр шинжээчид Нью-Йоркийн Рэд Булл аренад зочилсон байна. Энэхүү цэнгэлдэхэд MLS-ийн тоглолтууд явагддаг.
2018 оны дэлхийн аварга Европ тивд зохиогдох магадлал хамгийн өндөр байгаа тул Америкчууд 2022 оны дэлхийн аваргад Австрали, Япон Солонгос болон Катар зэрэг улсуудтай өрсөлдөнө. Мөн 2026 оны дэлхийн аваргын төлөө ч тэд өрсөлдөхөд бэлэн гэдгээ зарласан юм. Шинжээчид лхагва гаригийн өглөөний зоогийг Цагаан ордонд барьж, Вашингтон, Майами, Даллас болон Хьюстон хотуудаар хийх аяллаа үргэлжлүүлэх аж.
Score Studio