Мадоннагийн шинэ амжилт

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Мадоннагийн шинэ амжилт

Нас дээр гарсан ч үргэлж залуу сайхан харагддаг дуучин Madonna шинэ амжилтын эзэн болжээ. Тэр өнгөрсөн 10 жилд хамгийн олон тоглолт хийсэн уран бүтээлчээр шалгарсан байна. Дэлхийн олон хотод айлчлан бие даасан тоглолтоо хийж байсан дуучин бүсгүй  энэхүү жагсаалтыг тэргүүлээд зогсохгүй хамгийн олон тоглолт хийсэн шилдэг таван уран бүтээлчид дундаас ганцаархнаа эмэгтэй юм. Жагсаалтын хоёрдугаарт домогт Beatles хамтлаг бичигдэж, дуучин Robbie Williams, Queen болон Take That хамтлагууд удаалжээ. Попын хатан хаан маань одоо хүү David болон охин Mercy-гээ үрчилж авсан Малави улсад өнчин хүүхдүүдэд зориулсан сургуулийн барилгын ажилтай танилцаж байна.

С.Энхлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж