Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ 14-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ 14-нд эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн холбооны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-19-ний өдрүүдэд болох гэж байна. Сагсан бөмбөгийн спортыг сурталчлан дэлгэрүүлэх, шинэ залуу тамирчдыг сонгох шалгаруулах зорилгоор зохион байгуулж буй тус тэмцээнийг холбооноос томилогдсон шүүгчдийн зөвлөл удирдан явуулах бөгөөд оролцох багуудын тооноос хамаарч тоглолтын системийг техникийн зөвлөгөөний үеэр шийдвэрлэх ажээ. Сагсан бөмбөгийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний зааварт дурдсанаар тэмцээнд 1990 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн, 21 нас хүртэлх эрэгтэй, эмэгтэй тамирчдаас бүрдсэн баг тамирчид оролцох эрхтэй бөгөөд нэг багт 16-19 насны гурван тамирчин байж болох юм. Оролцох багууд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тоглогч, нэг дасгалжуулагчтай байна.

Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 13-ны 14.00 цагаас СТО-д болох юм. Тэмцээний эрхийн хураамж 100 мянган төгрөг. Техникийн зөвлөгөөнд зөвхөн багийн дасгалжуулагчид оролцоно.

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулахаас гадна шилдэг дасгалжуулагч, тоглогчийг шалгаруулж, тусгай шагналаар шагнах ажээ.

Тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 96662389, 98002389, 98117720 утсаар авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж