
Үүнд, Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Цэвэгмидийн Зоригийг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Архангай аймгийн сум дундын шүүхийн шүүгч Нопын Болормааг Дорноговь аймгийн шүүхийн шүүгчийн, Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн шүүгч Гунаагийн Сүрэнг Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгчийн, Завхан аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Намжилцэрэнгийн Дэлгэрмааг Завхан аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид Шүүхийн Ерөнхий зөвлөл өчигдөр өргөн мэдүүллээ.
Мөн Шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч Доржхорлоогийн Оюунжаргалыг эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гарах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн тухай Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.