Харин түүний хоёр дахь уран бүтээл нь алдарт “Can Can” бүжгийн хөгжим байсан бөгөөд мөн л хөгжимд дуртай, сонгодог урлагт хайртай сонсогч, үзэгчдийн таашаалд нийцэж чадсан чадварлаг уран бүтээлч юм. Зүгээр нэг сонгодог бүтээл тоглох биш залуучуудыг дэлхийн алдарт зохиолчдын бүтээлтэй танилцуулж, сонирхолтой шийдлээр дүрсжүүлж хэрэглэгчийн түвшинд хүргэх зорилгоор ийнхvv дэлхийн сонгодгуудын сор болсон бүтээлийг үзэгчдэд хүргэж байгаа аж.
Тэгвэл түүний шинэ клип саяхнаас телевизүүдээр цацагдаж эхлээд байгаа билээ. Түүний гурав дахь клип нь Монгол үндэсний алдарт сонгодог бүтээл болох хөгжмийн зохиолч З.Хангал агсаны “Тань руу нүүж явна” киноны хөгжмийг шинэлэг өнгө аясаар найруулан төгөлдөр хуурын соло /гоцлол/ болгон тоглож дэлгэцнээ амиуулсан байна.
Түүний шинэ клипийг энд дарж үзнэ үү. Мөн төгөлдөр хуурч Амигийн гэрэл зургийг эндээс үзэх боломжтой.
М.Дөл