
Үүнтэй холбогдуулан FILA энэ сарны 4-нд Москва хотноо хуралджээ. Уг хуралд нийт 110 төлөөлөгч оролцсон ба холбооны ерөнхийлөгч өнгөрсөн жилийн ажлынхаа талаар ерөнхий мэдээлэл хүргэн, салбар хороодын үйл ажиллагааны тухай авч хэлэлцжээ. Мөн холбооны ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд болсон тэмцээнүүдийн зохион байгуулалт, сахилга бат, хэвлэл мэдээллээр шуурхай мэдээлэл хүргэж, сайн ажилласан тухай сайшааж, ирэх хоёр жилд үйл ажиллагаагаа улам сайжруулахыг хүссэн байна
Хурлын үеэр удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох сонгууль болж, шинээр сонгогдох зургаан гишүүний суудалд долоон төлөөлөгч нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн байна. FILA-гийн дараагийн их хурал 2012 онд Лондонгийн олимпийн үеэр болох аж.
Н.Наран