Их Британийн эвслийн засгийн газар цагаачлалтай холбоотой хууль журмыг чангатгахаар болоод байгаа бөгөөд тэр дундаа оюутны визээр тус улсад очиж дараа нь оршин байх хугацааагаа сунгаж байгаа асуудалд хатуу хандах болж байгаагаа зарлаж байна. Хамгийн сүүлийн үед гаргаж байгаа тоо баримтаар бол Их Британид очиж байгаа гадаадын таван оюутан тутмын нэг нь ямар нэг шалтгаанаар тус улсад үлдэн ажиллаж амьдарч байгаа нь батлагдсан гэнэ. Тус улсын Гадаад хэргийн сайд ноён Дэмиан Грин хэлэхдээ дотоодын хяналтын тусламжтайгаар Их Британид үндсэн зорилгоосоо өөр байдлаар үлдэж байгаа гадаадын иргэдийн талаархи өмнө нь мэдэж байгаагүй олон мэдээллийг гаргаж ирж байгаа нь цагаачлалын асуудлыг зохицуулахад хэрэг болно гэж тэмдэглэжээ. Британийн дотоод хэргийн яамны мэдээлснээр бол 2004 онд тус улсад 186 мянган гадаадын оюутан ирж байснаас 2009 он гэхэд 21 хувь нь үлдэж ажиллаж амьдран бас гэр бүлтэй болсон байна. Иймд Их Британид ирж байгаа оюутнууд үнэхээр оюуны чадвараараа ирж байна уу үгүй юу гэдэгт хатуу хяналт тавих болж байгаа аж. Энэ мэт зохицуулалтуудын туслалцаатайгаар тус улс дахь цагаачдын тоог 1990 оны үеийн хэмжээнд хүртэл бууруулахаар болж байгаа юм байна.
Бичлэг үзэх: http://world.news.mn/video/2245.shtml
М.Наст