Обама зам байгууламжид 50 тэрбумыг өгнө

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Обама зам байгууламжид 50 тэрбумыг өгнө

АНУ-ын ерөнхийлөгч Барак Хусейн Обама тус орны тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөөг танилцуулсан тухай CNN мэдээлэв. Висконсин мужийн Милуоки хотод болсон Үйлдвэрчний эвлэлийн наадам дээр тэр даваа гаригт үг хэлэхдээ шинэ төлөвлөгөөг  танилцуулсан байна.
Обамагийн төлөвлөгөөгөөр зургаан жилийн дотор 150 мянган миль буюу 240 мянган км автозам, 6000 гаруй км төмөр зам, 150 миль          150 мянган миль (241 километр гаруй)  нисэх ба буух зурвасыг барих ажээ. Мөн тэрээр хурдан төмөр замын үндэсний сүлжээг бий болгох санал дэвшүүлж байна.
Төлөвлөгөөг хэрэгжүүлэх эхний шатанд холбооны төсвөөс 50 тэрбум ам.доллар гаргах бөгөөд түүнийг нефть, байгалийн хийн компаниудын татварыг нэмснээр бүрэлдүүлэх гэнэ. Төсвийн мөнгийг “Дэд бүтцийн банкинд” төвлөрүүлэх бөгөөд тэнд хамгийн сайн төслүүдийг шалгаруулан санхүүжүүлэх юм байна.
“Энэ төлөвлөгөө нь ажлын шинэ байрыг бий болгохоос гадна эдийн засгийн урт хугацааны сэргэлтийг авчирна” гэж Обама онцолжээ. Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөгөөг Конгресст өргөн барьсан байгаа гэнэ. Харин хэзээ хэлэлцэж эхлэх нь тодорхойгүй. Конгрессийн гишүүд ирэх долоо хоногт амралтаасаа ирцгээх бөгөөд дараа нь завсрын сонгуулийн улмаас аравдугаар сарын эхээр  ажлаа түр завсарлана.
Лхагва гаригт Барак Обама өөрийн эдийн засгийн стратегийн төлөвлөгөөний нэг хэсэг болох 100 тэрбумаар үнэлэгдсэн жижиг дунд бизнест татварын хөнгөлөлт үзүүлэх талаар танилцуулгаа Огайо мужид хийнэ. Дээрх хоёр төлөвлөгөөг Обама 2010 оны нэгдүгээр сард хийсэн “Улс орны байдлын тухай” гэсэн ерөнхийлөгчийн анхны илгээлтэд хэлж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж