Хайрын дууны хос цомог мэндлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Хайрын дууны хос цомог мэндлэнэ

Хэсэг хугацаанд уран бүтээлээ түр завсарлан нам жимхэн байсан Анхаа, Халиун нар эрчимтэй эргэн гарч ирлээ. Боловсролдоо анхаарал тавиад багагүй хугацаанд завгүй байсан хосууд маань саяханаас хэт богино долгионы радиогоор “Жаргалын цэцэг” нэртэй шинэ дуугаа цацаад байгаа билээ. Тэд цацагдаад удаагүй ч, сонсогчдын дунд эрэлттэй байгаа дууныхаа клипний зураг авалтанд оржээ. Тун удахгүй Анхаа, Халиун хоёр хайрын дуунуудаас бүрдсэн хоёр шинэхэн цомгоороо сонсогчидтойгоо уулзах нь ээ. “Нандин” нэртэй эхний цомог нь хэвлэлтээс ирэх долоо хоногт ирэх бол хоёр дахь цомгийнхоо нэрийг одоогоор нууцлаад байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад шинэ цомгийн бүх ажил “Love music” студи дээр явагджээ. Тун удахгүй хайрын дууны хоёр цомог зэрэг мэндлэх нь ээ.

А.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж