“Тайгер” лигийн шөвгийн найман баг тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

“Тайгер” лигийн шөвгийн найман баг тодорлоо

Хөлбөмбөг сонирхогчдын “Тайгер” лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд болж, шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорсон байна. “А” хэсгээс “Хангарьд” баг нэгээр шалгаран гарсан бол тэдний араас “Continental”, “Мандах” болон “NTV” багууд шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авчээ. Харин “В” хэсгийг “MSM” тэргүүлсэн бол “Халиун Од”, “Дельта” болон “Oasis” багууд мөн хэсгийн шатнаас шалгарсан байна.
Тэмцээний шөвгийн дөрвийн болон медалийн төлөөх тоглолтууд ирэх амралтын өдрүүдэд болж, ням гаригт тэмцээний аварга тодорно.
Тэмцээний шөвгийн дөрвийн оноолт:
Хангарьд – Дельта
Халиун Од – Мандах
MSM – NTV
Continental – Oasis

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж