УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Аливаа нэр агуулгаа илэрхийлж байдаг
-МАХН-ын энэ удаагийн бага хурал нэлээд онцлогтой болох гэж байх шиг байна. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Энэ бага хурлын гол онцлог бол манай намын удирдлагаас өмнө нь ч удаа дараа мэдэгдэж байсанчлан 2010 ондоо багтааж МАХН-ын ээлжит их хурлыг хуралдуулах асуудлыг шийднэ гэсэн мэдээлэл байгаа. Мэдээж, МАХН-ын ХXYI их хурлыг хуралдуулахын өмнө түүгээр хэлэлцэх асуудалд бэлтгэх ёстой. Ажлын хэсгүүд байгуулах шаардлага гарна.
-Та өнгөрсөн хавар ярилцлага өгч байхдаа МАХН-ын их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс шийдвэр яаж гарах нь ихээхэн шалтгаална гэж хэлж байсан. Энэ байр суурь дээрээ хэвээрээ юү?
-Үнэхээр тийм. МАХН-ын их хурлын төлөөлөгч сонгох нь МАХН-ын гишүүдийн өөртөө эзэмшдэг хамгийн гол эрх мэдэл, шууд ардчиллын зарчим байдаг. МАХН-ын их хурал бол гишүүдийн төлөөллийн байгууллага. Тэр тусмаа их хурал нь МАХН-ын хамгийн дээд байгууллага. Тэр утгаараа МАХН-ын их хурлын төлөөлөгч сонгох журмыг нарийн батлах ёстой. Би бол үүнд илүү анхаарал хандуулж байгаа.
-Төлөөлөгчөө тийм зарчмаар сонгоно гэдгээ ер нь урьдчилж ярилцсан болов уу?
-Одоогоор төсөл гарсан байх. Үзээгүй байна. МАХН-ын бага хурал дээр танилцуулах байх.
-Их Хурлын төлөөлөгчдийг ямар зарчмаар сонговол шударга шийдвэр гаргах боломжтой гэж та үзэж байгаа вэ?
-Миний бодлоор төлөөлөгчид тодорхой хэсэг, бүлэг хүмүүсийн сонирхлыг хангасан, тэднийг төлөөлсөн байхаасаа илүүтэй МАХН-ын үүр гэдэг анхан шатны нэгжийн гишүүдийн оролцоог өндөр хангасан, намын үүрүүдийн ажил хэрэгч, бүтээлч уур амьсгал дунд төлөөлөгчдөө тодруулж, тодорхойлох ёстой. Үүнийг нь аймаг, нийслэлийн намын хороод хүндэтгэн үзэж, анхан шатны үүүрүүдээсээ итгэл хүлээсэн хүмүүсээ их хурлын төлөөлөгчөөр сонгож явуулбал сая бодит утгаараа тэд МАХН-ын хамт олны бодит хүсэл зоригийг илэрхийлж гаргах боломжтой. Ингэхийн тулд МАХН-ын их хурлын гишүүнийг сонгох журам маань нэлээд ардчилсан, гишүүдийнхээ хүсэл зоригийг хангасан байдлаар гараасай л гэж хүсч байна.
-МАХН-ын нэрийг сольё гэж байгаа шүү дээ. Энэ одоо хөндөх асуудал мөн үү?
-МАХН-ын гишүүнчлэлээ сэргээгээд удаагүй, УИХ-д дөнгөж орж ирээд байхаасаа л, МАХН-ын бага хуралд анх удаа оролцохдоо л миний бодож байсан бодол бол энэ. Ер нь МАХН ХХ зууны хувьсгалт гэсэн шинж чанараа тэр өнгөрсөн зуундаа гүйцэтгэсэн. Бүхэлдээ ХХ зуун бол манай улсын хувьд ч, МАХН-ын хувьд ч хувьсгалч зуун байсан гэж хэлж болно. Тусгаар тогтнолоо бататгах 1911, 1921 оны хувьсгал байна. 1921 оны хувьсгал бол үндсэндээ Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үргэлжлэл байсан. Түүний үргэлжлэл болсон ардын ардчилсан хувьсгалын дараагийн шат бол 1990 оны ардчилсан хувьсгалын замыг сонгосон тэр хувьсгал байлаа. Ингээд үзэх юм бол өнгөрсөн зуун хувьсгалаар дүүрэн байсан. Одоо үзвэл ХХ зууны хувьсгалч МАХН-ын түүхэн үүрэг тэр зуундаа дуусчээ. МАХН сүүлийн жилүүдэд шинэчлэлийн асуудлыг удаа дараа тодорхойлж явсан. Шинэ ХХI зуунд хувьсгалч гэхээсээ илүү ардчилсан нийгмийн орчин үеийн чиг хандлагад нийцсэн ардчилсан хөгжлийн зам дээрээ бат зогсох, ардчилсан байгаад зогсохгүй үндэсний хөгжлийн үзэл санаан дээр тулгуурласан замаар зайлшгүй явах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Иймд товчхон хэлэхэд ХХI зууны МАХН-ын цаашдын хөгжлийн дүр төрх ямар байх ёстой вэ гэдгийг одоо тодорхойлох хэрэгтэй боллоо. Үүнтэй уялдуулж хэлэхэд аливаа нэр агуулгаа илэрхийлж байдаг. Бидэнд олон янзын хувилбар байгаа ч сай МАХН-аас “Шинэчлэл-манлайлал-хөгжил” гэсэн тунхаг бичиг гаргасан. Түүн дээр тодорхойлсон МАН гэдэг уугуул нэрээ сэргээн авч хэрэглэхийг минийх хувьд илүүд үзэж байгаа. Тэр байтугай энэ асуудлыг ХХYI их хурлаараа шийдэхийг бусад гишүүдээсээ хүсч, уриалж ажиллана гэж бодож байгаа.
–Намын үзэл баримтлал нэрээ дагаад солигдоно гэж зарим хүн хэлж байх шиг?
-Тийм зүйл болохгүй.
УИХ-ын гишүүн Д.Очирбат:
Нэр солихыг гишүүдээсээ асууя
-МАХН-ын энэ удаагийн бага хурал ямар үүрэг гүйцэтгэх бол?
-МАХН их хурлаараа гол асуудлуудаа шийддэг. Их хурлаасаа бага хурлын гишүүдээ бүрдүүлдэг. Энэ бага хурлаар намын гол гол мэдээллүүд орж ирэх байх. МАХН-ын дарга илтгэл тавих байх. Хамгийн гол нь МАХН-ын их хурлыг товлож өдрөө зарлах ёстой. Тийм л хурал болох байх.
-Намын нэр солихыг та юу гэж үзэж байна?
-Энэ бол бага хурлаар шийдэх асуудал биш. Саяхан УИХ дахь МАХН-ын бүлэг, МАХН-ын Удирдах зөвлөлийн хамтарсан хурал болсон. Түүгээр намын нэрийг шинэчилж болох юм. Шинэчлэх ч юу байх вэ, хуучин нэрээ сэргээж авъя гэсэн саналтай олон гишүүн байсан. МАХН-ын даргын дэвшүүлж байгаа МАХН-ын шинэчлэлийн зургаан бүлэг асуудлын хүрээнд МАХН-ын хуучин нэрийг авъя гэсэн зүйл орсон.
-Нэр солих шалтгаан юу вэ?
-МАХН бол үндэснийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөг өнөөдөр хүртэл авч явсан тулхтай, тулгуур улс төрийн хүчин юм. Яах аргагүй МАХН бол анх МАН гэдэг нэртэй байгуулагдаж байсан. Өнгөрсөн зууны бүх хувьсгалыг хийсэн нам. Халх голын болоод 1945 оны чөлөөлөх дайнд МАХН-ын удирдлага дор Монгол Улсын хувьсгалт цэрэг халуун амь, бүлээн цусаараа эх орноо хамгаалж явсан. Сүүлийн 20 жилийн ардчилсан хувьсгал, шинэчлэл, ардчилсан Үндсэн хууль батлах ажлын автор нь ч МАХН гэж би үзпэг шүү.
-Та яагаад тэгж хэлэх болов?
-Яагаад гэвэл ардчилсан Үндсэн хуулийг Улсын Бага Хурлын бүрэлдэхүүн 89 хувийн ирцтэйгээр баталсан. Түүний 80-90 хувь нь МАХН-ын гишүүд байсан. Ардчилал, эрх чөлөө, шударга ёс энэ бүхнийг бодитоор хэрэгжүүлж байгаа хамгийн том хүчин бол бас МАХН. Яагаад ингэж байна гэвэл ардчилал, шинэчлэлийн 20 жилийн дөрвөөс бусдад МАХН эрх барьсан. Олон намын тогтолцоо, шинэ намуудыг МАХН л хөл дээр нь босгож өдий зэрэгт хүргэсэн. Хурцалж явсан гэж хэлж болно. Магадгүй, ингэхгүй гээд эрх барьж байсан 16 жилдээ хязгаар тогтоогоод байсан бол ардчилал, эрх чөлөө, олон намын тогтолцоо энэ хэмжээнд байгаа ч уу, үгүй ч үү. Тэгэхээр ардчилсан тогтолцоог МАХН үүрэлцэж авч явсан. МАХН анх МАН гэдэг нэртэй байсан. Үүнийг сэргээхэд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ МАХН-ын 180 мянга гаруй гишүүдийн саналыг авч байж нэлээд тулхтайгаар нэрээ солих асуудлаа шийдэн ёстой л гэж бодож байна.
-Нэр сольсноор үзэл баримтлал солигдогдож байгаа мэтээр харагдах байх гэсэн болгоомжлол байх шиг байна?
-Үүнийг харин гишүүдээсээ асууя.
-Энэ бага хурлаар сэдлийг нь л өгье гэж байна уу?
-Бага хурлаар МАХН-ын даргын илтгэл, Оюутолгой, Тавантолгойн асуудал, хамтарсан Засгийн газрын гүйцэтгэж байгаа ажлуудын талаар мэдээлэл сонсох байх. Хоёр дахь гол асуудал нь МАХН-ын их хурлын товыг зарлах тухай байна. Эдгээрийг шийдвэрлэх байх.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
Намын нэрийг нухацтай судлах ёстой
-МАХН-ын ээлжит бага хурлаас та юу хүлээж байгаа вэ?
-Шийдэх асуудал ойлгомжтой болоод байна. Намын шинэчлэлтээр МАХН-ын дарга Сү.Батболд 5-6 зүйл дэвшүүлсэн. МАХН-ын нэр, бэлгэдлийг солих, МАХН-ын ээлжит их хурлын тов зарлах гэсэн гол асуудлууд байгаа.
-Намын нэр солих нь зөв үү?
-Би бол үүнтэй санал нэг байна. Гэхдээ бас судалгаа хэрэгтэй. Өнөөдөр нэр солих цаг нь яг мөн үү. Энэ талаар судалгаа хийж, жирийн гишүүд, ард иргэдийнхээ саналыг сонсох хэрэгтэй юм. Барьж аваад шууд шинэчилж болох л юм. Гэхдээ юуны өмнө сайн судалгаа хэрэгтэй, нухацтай авч үзэх ёстой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир:
МАХН юу хийж, амжуулснаа дүгнэх болно
Ганцхан
намын нэрийг солих, энэ асуудлыг хэлэлцэх гэж ээлжит хурал
зарлагдаагүй. Яагаад гэвэл энэ зорилго нь биш. Тэгээд ч намын нэрийг
солих, өөрчлөх гэдэг асуудал бас шинэ зүйл биш. Сүүлийн 20 жил ярьж
ирсэн сэдэв. Бага хурал хийх үндсэн зорилго нь энэ оны сүүлийн хагаст
багтааж, ээлжит их хурлын товыг тогтоох. Манай нам өмнөх их хурлуудаар
дүрмэндээ өөрчлөлт оруулаад, хоёр жил тутамд нэг удаа намын их хурлыг
хуралдуулж байхаар болсон. Тэр хугацаа нь ч дөхөж байгаа юм.
Намын нэр, шинэчлэлийн талаар ярилцана гэх юм? Ямар асуудлыг хэлэлцэхээр болсон бэ?
Хоёр
чухал асуудал дээр анхаарал хандуулахаар болсон. Бид ХХ зуунд Монгол
Ардын Хувьсгалт Нам байгуулагдаж, туурга тусгаар Монгол Улсаа байгуулж,
хөгжүүлж ирсэн нь МАХН-ын түүхэн гавьяа. Сүүлийн 20 жилийн амжилт, алдаа
оноо ч бас манай намтай холбоотой. Тийм учраас ХХ зуунд МАХН юу хийж,
амжуулсандаа дүгнэлт хийе. Сүүлийн 20 жилд МАХН яаж өөрчлөгдөв, хэрхэн
ардчилал, зах зээлийн нийгэмд нийцсэн улс төрийн хүчин болж өөрчлөгдөв
гэдгээ ч дүгнэе гэж байгаа. Мөн сүүлийн 20 жилд Монгол Улсын хөгжилд
МАХН-ын оруулсан хувь нэмрийг ч бас эргэн харах юм. Үүний зэрэгцээ
нам өөрөө цаашид хэрхэн хөгжиж, хувьсах вэ, нам ардчилсан социалист үзэл
баримтлалаараа явах ёстой юм уу, үгүй юм уу гэдгээ ярих юм.
МАХН-ын
долдугаар бага хурлаар намын нэр, үзэл санааг өөрчлөх талаар яригдахтай
холбогдуулан намын өмнөх удирдлага болох Н.Энхбаяраас эсэргүүцсэн
мэдэгдэл гаргасан. Үүнтэй холбоотойгоор Н.Энхбаярыг намыг хуваах гээд
байгаа гэж яригдах юм?
Огтхон ч тийм зүйл байхгүй. Манай намын
хуучин дарга, Ерөнхийлөгч асан хүн тийм юм бодож яваа ч юм уу, үгүй ч
юм уу мэдэхгүй. Энэ бол хэвлэл, мэдээллийнхний л таамаг шүү дээ. Ер нь
хуучин намын дарга байсныхаа хувьд намынхаа төлөө санаа зовж, шүүмжилж
байгаа асуудлуудыг хүлээж авах хэрэгтэй. Бүх зүйл шүүмжлэл дунд л өрнөнө
шүү дээ. УИХ-ын гишүүн , МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан:
Намын шинэчлэлийн асуудал мэдээж хөндөгдөнө
долдугаар ямар үр дүнг хүлээж байна вэ. Намын Удирдах зөвлөлийн хурлаас өнөөдрийн хуралдаантай холбогдуулан шийдвэр гарсан уу?
Бид
Монгол Ардын хувьсгалт намын бага хурлаар арваннэгдүгээр сард хуралдах
намын Их хурлын тов, төлөөлөгчдийн тоог батлах талаар ярилаа.
Намын нэр, шинэчлэлийн талаар ярилцана гэх юм?
-Намын
нэр мөрийн хөтөлбөрийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг намын
шинэчлэлийн хүрээнд тунхаг бичиг гарсан. Ер нь намын анхан шатны
байгууллагуудаар хэлэлцүүлэг явагдана. Маргаашийн намын бага хурлаар
үүнийг эцэслэн шийдвэрлэхгүй. Гэхдээ намын шинэчлэлийн асуудал мэдээж
хөндөгдөнө.
-Намын 25 дугаар их хурлаас намын боловсон хүчний
бодлого, намын шинэчлэлийн асуудлаар нилээн томоохон бичиг баримт
баталсан байдаг. Энэ ажлын хэрэгжилт хангалтгүй явж ирсэн талаар тухайн
үед намын гишүүдээс шаардах бичиг гаргахдаа нөхцөл байдал нь
өөрчлөгдөөгүй учраас энэ шаардлагыг намын одоогын удирдлагад хүргэж
байсан. Өмнөх хурлын шинэчлэлийн асуудлаар үр дүн гараагүй байхад
дараагийн хурлаас шинэчлэл ирэхийг хүлээх найдвар байна уу?
-Намын
шинэчлэл бол зогсолтгүй шинэчлэгдэх үйл явц, Гэхдээ намын үйл
ажиллагааны шинэчлэл, бодлогын шинэчлэл, хөгжлийн бодлогын олон асуудал
яригдана. Энэ намын бага хурлаар гол нь намынхаа их хурлыг зарлан
хуралдуулах юм. Намын дүрмэнд дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа их
хуралдах заалт бий. Үүнийхээ дагуу ээлжит хурал хуралдах гэж байна.