Орост төмсний үнэ хоёр дахин нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Орост төмсний үнэ хоёр дахин нэмэгдлээ

Энэ зун их ган болсон нь ургацад нөлөөлж хүнсний ногооны үнэ ихээр өслөө. 2009 оны есдүгээр сард нэг кл төмс найман рубль байсан бол одоо бараг 20 рубль болоод байна гэж “ФЛК фрут”-ийн захирал Елена Иноземцева мэдээллээ. Ургац хэвийн жилүүдэд арванхоёрдугаар сараас төмс импортлодог байсан бол энэ жил аравдугаар сараас дотоодын нийт хэрэгцээнийхээ 50 хувийг импортлох болоод байна хэмээн тэрбээр ярилаа. Ургацын хэмжээ гурав дахин багасч төмсний үнэ хоёроос илүү дахин нэмэгдээд байгаа юм. ОХУ-ын томоохон төмс тариалагч “Борская” компанийн ажилтны хэлснээр энэ жил 2009 оныхоос хоёр дахин бага буюу 16,5 сая тонн төмс хурааж байна. Урьд нь ургац хураалтын үед хүнсний ногооны үнэ 30-40 хувь унадаг байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж