Тони Блэйр Лондон дахь нээлтээ цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Тони Блэйр Лондон дахь нээлтээ цуцаллаа

Их Британийн ерөнхий сайд Тони Блэйр  "A Journey" нэртэй дурсамжийн номоо худалдаанд гаргаж, шилдэг номын жагсаалтад дээгүүрт жагсаад байгаа. Тэрбээр уг номондоо өөрийн эргэлзээ бүхий улстөрийн шийдвэрүүдээ хэрхэн гаргасан тухайгаа тайлбарласан аж.
Тони Блэйр  энэхүү номынхоо нээлтийг хотуудад очин хийж, уншигчидтай уулзах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн боловч энэхүү уулзалт эхнээсээ бүтэлгүйтэж эхэлсэн. Түүнийг Дублин хотын нэгэн номын дэлгүүрт очиход уг дэлгүүрийн үүдэнд  Ирак ба Афганистаны дайныг эсэргүүцэгч 300 орчим хүн цугларсан байжээ. Тэдгээр хүмүүс ерөнхий сайдыг “Тони Блэйр цэргийн гэмт хэрэгтэн” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, өндөг нүүлгэж, багагүй сандаргасан юм. Энэхүү эмх замбраагүй үйл явдлаас үүдэн тэрбээр өчигдөр Лондон хотод хийх байсан номын уулзалтаа цуцалжээ.
Тэрбээр “Цагдаагийнхан жагсагчдын үйл ажиллагааг хяналтандаа авч чадна. Гэхдээ би номын нээлтээ ямар нэгэн цагдаагийн хүчний хамгаалалтан дор хиймээргүй байна. Тиймээс дараагийн номын нээлттэй холбоотой үйл ажиллагаануудаа цуцлахаар шийдсэн” хэмээн мэдэгдсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж