Клейстерс шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Клейстерс шөвгийн наймд шалгарлаа

Талбайн теннисний “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний энэ оны хамгийн сүүлчийнх нь болох Америкийн нээлттэй тэмцээн Flushing Meadows-т үргэлжилж байна.

Өчигдөр тэмцээний шөвгийн 16-гийн зарим тоглолтууд болж, Бельгийн теннисчин Ким Клейстерс Сербийн Ана Ивановичийг дараалан хоёр сетэд төвөггүй хожсоноор шөвгийн наймд шалгарчээ. Тэрбээр өрсөлдөгчөө 6-2; 6-1 харьцаатай хожсон бөгөөд хагас шигшээд тоглох эрхийн төлөө Австралийн тамирчин Саманта Стосур болон ОХУ-ын Елена Янковчи нарын ялагчтай тоглох юм. Клейстерс ийнхүү 17 дахь удаагаа “Их дуулга”-ын тэмцээний дөрөвний нэг шигшээд шалгарч байгаа ажээ.
Мөн өчигдөр Францын нээлттэй тэмцээний ялагч Франческо Скьявоне ОХУ-ын Анастасия Павлюченковаг хожсоноор шөвгийн наймын эрхээ авсан байна. Тэрбээр 6-3; 6-0 харьцаатай ялалт байгуулжээ. Скьявоне шөвгийн наймд Венус Уильямстай тоглох юм. Харин Уильямсын тухайд Ираны теннисчин Шахар Пирийг 7-6; 6-3 харьцаагаар хожиж, шөвгийн наймд шалгарсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж