Өчигдөр болсон мотоциклийн уралдааны Сан Мариногийн гарааны үеэр Moto2 ангилалд уралдаж байсан Японы залуу тамирчин Шояа Томизава нас барсан байна.
Томизава өөрийн Suter мотоцикльтой уралдаж байгаад тэнцвэрээ алдаж, ард нь явж байсан Итали болон Британийн мотоцикльчидтой мөргөлдөж, улмаар 19 настай залуу тамирчин шидэгдэж, хайрган дээр унасан байна. Уралдааныг зохион байгуулагчдын мэдээлснээр Томизава гавлын яс, цээжний болоод хэвлийн хөндийдөө авсан хүнд гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэний дараахан амьсгал хураасан гэнэ.

Ослын дараа Томизаваг Риччионе эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч гэмтэл, бэртэл маш хүнд байсан учир эмч нар түүний амийг аварч чадаагүй байна. Энэхүү аймшигт ослын дараа уралдааны талбарт гарч уралдсан MotoGP ангиллынхан түүний гэр бүл, найз нөхөд, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
2003 оны дөрөвдүгээр сард Сүзүкад болсон Японы MotoGP уралдааны үеэр 24 настай, нутгийн тамирчин Даижиро Като нас барснаас хойш тус спортын түүхэнд анх удаагаа ийнхүү аймшигт хэрэг гарч байгаа ажээ.
С.Цэлмэг