Хамгийн дэгжин алдартан хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Хамгийн дэгжин алдартан хэн бэ?

Энэ оны хамгийн дэгжин хувцасладаг бүсгүйчүүдийн жагсаалтыг “Гламур” сэтгүүл гаргажээ. Энэхүү жагсаалтыг Британийн дуучин Cheryl Cole тэргүүлсэн байна. Тэр 2009 онд ч мөн л хамгийн дэгжин хувцасладаг алдартнаар тодорч байсан юм. Жагсаалтын хоёрдугаарт дуучин Rihanna орж, харин өнгөрсөн онд хоёрдугаарт бичигдэж байсан загвар өмсөгч Kate Moss долдугаар байранд оржээ. Хамгийн дэгжин хувцасладаг гурав дахь эмэгтэйгээр Blake Lively шалгарсан юм. Мөн дуучин Beyonce жагсаалтын ес, Харри Поттерын жүжигчин Emma Watson 10 дугаарт  бичигджээ. Холливуудын үзэсгэлэнт од  Angelina Jolie энэ удаа 23 дугаарт бичигдсэн байна. Мөн хамгийн сайхан хувцасладаг залуугаар залуу жүжигчин Robert Pattinson шалгарчээ.
С.Энхлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж