Улсын онцгой комисс өнөөдөр 15.00 цагаас төрийн ордонд хуралдана. Төлөвлөсөн ёсоор өнөөдрийн хуралдаанаар зудад нэрвэгдэж өвлийг хүндхэн давсан аймгуудад хаврыг хохирол багатай туулахад нь дэмжлэг үзүүлэх, өвс тэжээлийн нөөц базаах асуудлыг хэлэлцэх ёстой. Мөн түүнчлэн сүүлийн өдрүүдэд өвлийг өнтэй давсан Хэнтий зэрэг аймгуудад хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа талаар мэдээ ирүүлжээ. Өнгөрсөн шөнөөс эхлэн нийт нутгаар хүйтэрч, зарим аймгуудад хүчтэй цасан шуурга тавьж эхэлсэн, хот хоорондын тээврийн үйлчилгээнд зохицуулалт хийх шаардлагатай болсон зэрэг асуудал ч Онцгой комиссийн хуралдааны хэлэлцэх асуудалд багтаж байгаа юм байна.
Б.ГАЛ