
Оросын холбооны улсын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэхдээ 2018 оноос эхлэн Алс Дорнод дахь сансрын шинэ төвөөс бүх жолоодлоготой нислэгийг хийх болно гэсэн байна.
Саяхан тэрээр Алс Дорнодод айлчлахдаа сансрын шинэ төв баригдах Восточный хотоор оржээ. Орост шинэ сансрын төв хэрэгтэй болсныг тэрээр мэдэгдлээ.
Одоо Орос Казахстаны Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайг ашиглан арилжааны болон бүхий л жолоодлоготой нислэгийг хийлгэж байгаа юм.