Талибуудтай хэлэлцээр хийх зөвлөлийг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Талибуудтай хэлэлцээр хийх зөвлөлийг байгуулжээ

Хамид Карзай. Фото ©AFP

Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай "Талибан" хөдөлгөөнтэй энхийн гэрээ байгуулах асуудлаар зөвлөл байгуулсан тухай BBC News мэдээлсэн байна. Энх тайвны дээд зөвлөл байгуулсан нь “энхийн хэлэлцээр явуулах замд чухал алхам боллоо” гэж Карзайн тамгын газрын мэдээнд өгүүлжээ.

Зөвлөлийн гишүүдийн нэр болон түүний бүтцийн талаар удалгүй дэлгэрэнгүй гаргана гэж тэд амлав. Урьдчилсан хувилбараар түүний бүрэлдэхүүнд тавин хүн тэдний тоонд хуучин дайчид ба эмэгтэйчүүд орох гэнэ. Сөрөг хүчнийхэн ба Засгийн газрын гишүүд ч багтах юм.

Хамид Карзай хэд хэдэн удаа "Талибан" хөдөлгөөний төвийг сахигчидтай хэлэлцээрт орохоор оролдож байсан юм. Энэ жилийн зургадугаар сард 1600 хүн оролцсон бага хурлаар эвлэрлийн асуудал хэлэлцэж байсан ба гэвч түүний оролдлогууд бүгд амжилт олоогүй юм.

Карзайн Засгийн газартай хэлэлцээрийг  тус оронд байгаа гадаадын 150 мянган цэргийн албан хаагчдыг нэн даруй гаргасны дараа эхлүүлж болох юм гэж "Талибан" мэдэгдсэн байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж