Манчестерийн “Улаан Чөтгөрүүд”-ийн хашир цэрэг Пол Скоулз зодог тайлах талаар бодоод эхэлсэн гэнэ. Хэдийгээр Премьер лигийн улирал эхлэснээс хойш сайн формтой байгаагаа харуулаад байгаа ч түүний толгойд тоглогчийн замналаа дуусгах бодол эргэлдэж эхэлсэн аж. Энэ зун болж өнгөрсөн дэлхийн аваргад оролцсон Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Капэлло түүнийг багтаагаагүй билээ. Энэ явдал ч түүнд нөлөөлсөн нь гарцаагүй биз.
Скоулз ч энэ талаар ярихдаа энэ жил би гайхалтай формтой байж сайн тоглоно, өнгөрсөн зул сарын баяр хүртэл би яагаад ч юм тоглож чадахгүй байсан. Түүнээс хойш байдал өөр болсон шүү гэжээ. Мөн тэр нэмж хэлэхдээ өнгөрсөн улирлын төгсгөлд дасгалжуулагчийн ажлын талаар бодож эхэлсэн гэжээ.
Харин “МанЮ”-гийн босс Фергусон багийн үндсэн гурвал буюу Гиггз, Скоулз, Невилл нарыг 40 нас хүртлээ багтаа хүчин зүтгэнэ гэж найдаж байгаа гэнэ. Скоулзын хувьд Манчестерийн өмнөөс 102, шигшээгийнхээ өмнөөс 14 гоол хийгээд байгаа юм.
Score Studio