R.U.S.E борлуулалтад гарна

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

R.U.S.E борлуулалтад гарна

Та компьютерийнхаа урд суугаад дэлхийн хоёрдугаар дайны үед эргэн очихыг хүсэж байна уу. Тэгвэл маргааш буюу есдүгээр сарын 7-ны өдөр Ubisoft, Eugen systems нараас худалдаанд гаргаж буй цоо шинэ бодит цаган стратеги төрлийн R.U.S.E хэмээх тоглоом видео тоглоомын зах зээлд мэндлэх гэж байна.

Цоо шинэ хэмээсний учир гэвэл энэхүү тоглоом нь ямар нэгэн стратегийн тоглоомын үргэлжлэл анги бус шинэхэн зохиол, үйл явдлаар баяжигдан гарч байгаа явдал билээ. Microsoft Windows, Xbox 360, PlayStation 3 платформууд дээр тоглогдох боломжтой ба нэг эсхүл олон тоглогчийн горимтой. Тоглоомд та дайтагч талуудаас америк ба германыг сонгон авч тоглох болно.

Америкийг сонговол хошууч Жозеф Шериданыг удирдан нэгдүгээр хуягт дивизионы бүрэлдэхүүнд багтан анги нэгтгэл захирч хойд африкт немцүүдийн эсрэг хүнд хэцүү тулаан хийж улмаар амжилттай даалгавар биелүүлж дайсны анги нэгтгэлүүдийг ухраах юмуу устгасан тохиолдолд цол нэмж илүү том бүрэлдэхүүн командлан тоглох боломжтой. Зөвхөн таны стратегийн ур чадвараас бүх зүйл шалтгаална. Харин германы талыг сонгохыг хүсвэл хошууч генерал Эрих фон Рихтерийн дүрээр хойд африк дахь германы армийн бүрэлдэхүүнд багтан улмаар Блицкриг ажиллагаанд оролцоно. Холбоотны армийн эсрэг тулалдаж та бодит түүхийг гуйвуулах ч боломжтой гэнэ.


Хэдийгээр нэг тоглогчийн горимд АНУ, Герман гэсэн хоёр улс сонгох боломжтой боловч олон тоглогчийн горимд та Их Британи, Итали, Франц, ЗХУ гэсэн улсуудын армиас нэмж сонгох эрхтэй болно. Ерөнхийдөө Tom Clancy-гийн End of War-тай зарим талаараа төстэй ч бусад дэлхийн хоёрдугаар дайны сэдэвтэй стратегийн тоглоомуудаас ялгарах онцлог нь өндөр график шаардсан дүрслэлээс гадна хавь ойрын орчныг тод томруун асар өргөнөөр харуулж чадсанаас гадна тагнуулын ажиллагаанд ач холбогдол өгөн нууц мэдээ мэдээллүүдийн үндсэн дээр шийдвэр гаргах шаардлагатай болдог аж. Тус тоглоом хойд америкт маргааш нээлтээ хийх бол 9-нд Австралид, 10-нд Европт, Японд аравдугаар сарын 21-нд нээлтээ хийх юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж