
Лос-Анжелесийн шүүгч Michael Pastor түүний хэргийг хариуцаж байгаа бөгөөд нотлох баримт, мөрдөн байцаалтын шатны үйл ажиллагааг хангалтгүй байна гэж үзээд ирэх зургадугаар сарын дунд хүртэл хойшлуулахаар шийджээ. Энэ хугацаанд Conrad Murray-гийн эмчлэх эрхийг бүрэн түдгэлзүүлсэн байна.
Шүүгчийн энэхүү шийд Jackson-ны гэр бүлийнхэн болон фэнүүдэд нь хүндээр тусч, эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.Гэрийнхэн нь дуучны биеийн байдал хүнд байсныг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүний үхэлд эмчийн тангаргаа зөрчин, хууль дүрмийн дагуу асуудалд хандаагүй эмч Conrad Murray-г гэм буруутай хэмээн үзэж байгаа гэнэ.
Эмчийн гэм бурууг тогтоох шүүхийн үйл явц ийнхүү хойшилж буйд гэр бүлийнхэн болон фэнүүд нь ихэд сэтгэл дундуур байгаа гэнэ.
Харин эмчийн өмгөөлөгч тал попын хааныг Propofol хэмээх мэдээ алдуулах эмийг өөрөө тун хэтрүүлэн хэрэглэж, амь насаа хохироосон гэж үзэж байгаа юм байна.
Зургадугаар сарын 14-нд болох дараагийн шүүх хурлын шийдвэр Jackson-ны талд эргэвэл доктор Conrad Murray дөрвөн жилийн хорих ял авна.
Н.Цэнд