Энэ есдүгээр сарын 10 буюу ирэх баасан гаригт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болно. Уг өдрөөр Хэлмэгдэсдийн хөшөөнд төр, засгийн удирдлагууд цэцэг өргөж, уламжлал ёсоор автомашинууд гэрлээ асаан хүндэтгэл үзүүлнэ.
Хэлмэгдэгсдийн өдрийг энэ жил 14 дэх удаагаа тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг угтаж өнөөдөр 11.00 цагаас зарим хэлмэгдэгчид тэтгэмж олгохоор болжээ. Тэтгэмжийг Төрийн ордонд, УИХ-ын дэд дарга, Улс төрийн хилс хэргээр хэлмэгсдийг цагаатгах улсын комиссын дарга Н.Энхболдын өрөөнд гардуулах аж.
Д.ОЮУН