Toshiba 41 мянган лэптопоо эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Toshiba 41 мянган лэптопоо эргүүлэн татна

Toshiba компани дэлхийн хэмжээнд худалдаалагдсан 41 мянган зөөврийн компьютераа шатах эрсдлээс сэргийлэх үүднээс өөрсдийн сайн дураар эргүүлэн татахаар болжээ. Компанийн эргүүлэн татах гэж буй загварууд нь Satellite T135, Satellite T135D болон Satellite ProT130 загварын нөүтбүүкнүүд гэнэ. Үүний зэрэгцээ Toshiba хэрэглэгчдэдээ зориулж, BIOS гэх нэртэй хамгийн сүүлийн үеийн программ хангамжийг татан авч, суулгахыг санал болгож байгаа юм. Энэхүү программ нь тухайн зөөврийн компьютер хэт халж байгаа эсэхийг оношлохоос гадна компьютерийн гадаад эрчим хүчийг хааж, Toshiba компанид аваачиж, үнэгүй засвар хийлгэхийг анхааруулах гэнэ. BIOS-ыг http://laptops.toshiba.com/about/consumer-notices хаягаар татан авч болох бөгөөд хэрэв интернэт ашиглах боломжгүй хэрэглэгчид байгаа бол компанийн ажилтнуудтай холбогдож, программыг авах боломжтой аж.

Toshiba компани өнгөрсөн хугацаанд дээр дурдсан загварын лэптопууд хэт халж байгаа болон АС адапторын орчмын хуванцар гадаргуу нь хайлсан гэх 129 гомдол хүлээн авсан байна. Тэдгээрээс хоёр нь бага хэмжээгээр шатсан бөгөөд хоёр хүн эд материалын хувьд бага зэргийн хохирол амссан хэмээн гомдол ирүүлжээ.
Компанийн мэдээлснээр дээрх загварын лэптопууд нь дэлхийн зах зээл дээр 2009 оны наймдугаар сараас 2010 оны наймдугаар сарын хооронд 600-800 ам.долларын үнээр худалдаалагдсан гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж