
Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр Британийн The Times сонины наймдугаар сарын 28-ны дугаарт тэр эмэгтэйн алчуургүй зураг нийтлэгдсэн учир шүүх түүнийг олны өмнө 99 удаа саваадан шийтгэхээр шинэ ялыг нэмжээ.
The Times сонины редакци уг зурагт нэр цохсон тайлбар байхгүй мөн тэр зурагт нь Шведэд амьдардаг Иран эмэгтэй зүтгэлтэн Сюзан Хеджрат (Susan Hejrat) байгаа гэж мэдэгдсэн байна. Зураг солигдсон алдааг сонин хэвлэгдсэний дараа илрүүлсэн гэнэ. Гэрэл зургийг Сакинэ Аштианийн өмгөөлөгч байсан Мохаммед Мостафаэй (Mohammed Mostafaei) редакцид өгсөн ба түүний яриагаар өмгөөлж байсан эмэгтэйн хүү нь өгсөн байжээ.
Сакинэ Аштианийг 2006 онд нөхөртөө үнэнч байгаагүй мөн түүний аллагад хамаатай хэмээн чулуугаар шидлэн хөнөөх ялаар шийтгэсэн байв. Сакинэ Аштианийн өмгөөлөгч нар шахалт дарамтаар тэр эмэгтэй хэргээ хүлээсэн гэж хэлцгээж байна. Сакинэ Аштианийн хэрэг гадаадад мандсан учир Иран ихээхэн шүүмжлэлтэй тааралдаж ял гүйцэтгэхээ хойшлуулсан байгаа бөгөөд хэргийг нь дахин авч үзэж байгаа гэнэ.
Сакинэ Аштианийн хэрэгтэй холбоотой бас нэг дуулиан наймдугаар сарын сүүлчээр дахин гарсан юм. Францын ерөнхийлөгчийн эхнэр Карла Бруни-Саркози тэр эмэгтэйг хамгаалсан уриалгад гарын үсэг тавьсны дараа Ираны нэг сонин Францын тэргүүн хатагтайг янхан гэж нэрлэсэн байлаа. Ираны Гадаад хэргийн яам тэр нийтлэлийг буруутгахаас өөр аргагүй болон Ираны Засгийн газрын байр суурь биш гэсэн юм.