“Данди Матар”-ыг АНУ-д буцахыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

“Данди Матар”-ыг АНУ-д буцахыг зөвшөөрөв

“Данди Матар” кинонд тоглож, дэлхийд танил болсон австралийн жүжигчин Paul Hogan Австралийн Сангийн яамтай тохиролцоонд хүрч, АНУ-д эргэж очих боломжтой болсон тухай түүний өмгөөлөгч баасан гаригт мэдээлжээ.

Австралийн шүүх жүжигчнээс олон сая долларын татвар төлөхийг шаардсан бөгөөд 70 настай жүжигчин өөрийгөө ямарч буруугүй гэж үзэж байгаа боловч шаардаж буй төлбөрийн 10 хувийг ч төлөх боломжгүй байгаа ажээ.

Жүжигчний өмгөөлөгч Эндрю Робинсон Австралийн татварын Албаны хүмүүстэй “найрсгаар”  ярилцсаны үр дүнд татварын асуудал шийдэгдээгүй байгаа боловч жүжигчнийг Калифорниад байдаг гэртээ буцан очихыг зөвшөөрсөн байна.

Hogan өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр ээжийнхээ оршуулгын ажиллагаанд оролцохоор Сидней хотод ирээд 6 хоногийн дараа АНУ руу буцахаар онгоцны буудалд байж байхад нь Австралийн Сангийн яамныхан ирж, татвараа төлөхөөс өмнө тус орныг орхин явж болохгүй гэсэн мэдэгдлийг түүнд гардуулсан аж.

Австралийн хэвлэлийнхний мэдээлснээр жүжигчнээс 133,1 сая долларын татвар төлөхийг шаарджээ.

Тэр гурван жилийн өмнө Австрали дахь өөрийн өмч хөрөнгөө худалдаж, Данди Матар кинонд хамтран тоглосон, одоогийн түүний эхнэр болох Линда Козловский болон хүүхийнхээ хамт Калифорни мужийн Санта Барбарад хүрэлцэн ирсэн байна.

Эх сурвалж: EFE

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж