
Пакистаны талибууд, тус улсын Белужистан мужийн нийслэл Кветта хотод хийгдсэн дэлбэрэлтийн хариуцлагыг өөртөө авсан тухай Reuters мэдээлэв. Хамгийн сүүлчийн мэдээгээр есдүгээр сарын 3-нд хийгдсэн аллагын улмаас амь үрэгдэгсдийн тоо 54 болсон ба 197 хүн шархадсан байв.
Палестинчуудыг дэмжсэн орон нутгийн шиитийн сүсэгтнүүдийн цуглааны үеэр уг дэлбэрэлт болсон юм. Дэлбэрэлтийн дараа талбайд үймээн эхлэн зарим хүмүүс буудаж байлаа гэж цагдаагийнхан мэдээлэв.
Хожим Пакистаны талибуудын (Tehreek-e-Taliban) хөдөлгөөний салбарын хээрийн дарга Кари Хусейн Мехсуд (Qari Hussain Mehsud) мэдэгдэхдээ радикал суннитуудыг хөнөөсний эсрэг өшөө авалт энэ гэжээ. Мөн тэрээр Пакистаны талибууд удалгүй АНУ ба Европт цуврал аллага хийнэ гэсэн байв. Tehreek-e-Taliban хөдөлгөөнийг АНУ террорист байгууллага гэж албан ёсоор зарласны дараа талибууд дээрх мэдэгдлийг хийлээ.