Америкчууд өөрийн жингээ мэдэрдэггүй

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Америкчууд өөрийн жингээ мэдэрдэггүй

Фото: ISRA.com/AP

АНУ-ыг аль эртнээс байлдан дагуулж ирсэн илүүдэл жингийн үхлийн тархалт улам ч эрч хүчээ авч байна. Түүний гол шалтгаан нь буруу хооллолтоос гадна хүмүүсийн өөрийн эрүүл мэнддээ хайнга ханддаг явдал болж байна.

Эрдэмтэд хэсэг хүмүүсийн дунд туршилт хийж, биеийн жин, өндрийн харьцааны индексийг нь өөрсдөөр нь  тооцоолон гаргуулаад үр дүнг нь сонсгоогүй байхдаа өөрсдийн жинг “хараад” дүгнэхийг тэднээс хүссэн байв.

Үр дүнд нь бага зэргийн илүүдэл жинтэй хүмүүсийн 30 хувь нь өөрсдийгөө хэвийн жинтэй гэв. Өөхлөлттэй хүмүүсийн 70 хувь нь жингээ бага зэрэг нэмэгдсэн гэсэн бол хэт бүдүүн америкчуудын 60 хувь нь бага зэргээр өөхөлсөн гэж хэлжээ. Энэ бүлгийн хүмүүсээс дөнгөж нэг хувь нь өөрийн жингээ зөвөөр дүгнэсэн байв. Нийтдээ тэдний 39 хувь нь бага зэрэг нормоос хэтэрсэн гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж