Зарим компанийн лицензийг сунгахгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Зарим компанийн лицензийг сунгахгүй

Байгаль орчин аялал жуучлалын яамнаас ашигласан газартаа нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцохоор болжээ. Өөрөөр хэлбэл, тус яамнаас нөхөн сэргээлт  хийгээгүй компаниудаас байгальд учруулсан хохирол, нөхөн сэргээлтэд зарцуулсан ажлын нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.  Одоогоор нөхөн сэргээлт хийгээгүй 500 гаруй аж ахуй нэгж байгаа бөгөөд тэдний 40 хувь нь гар аргаар ашигт малтмал олборлогчид гэнэ. Тиймээс БОАЖЯ энэ ажилд цагдаагийн байгууллагатай хамтран хэргийн эздийг нь тогтоох ажлыг эхлүүлээд байгаа аж. Эхний ээлжинд байгалийн нөхөн сэргээлт хийгээгүй, уг үүргээ биелүүлээгүй иргэд, аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг нь сунгахгүй, бас шинээр олгохгүй байхаар болсон бөгөөд энэ онд олборлолтын ажлыг ямар нэг газарт шинээр эхлүүлэхгүй байхыг холбогдох газруудад нь мэдэгдсэн байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж