
Өнөөдөр 15.00 цагаас ГХЯ-нд хэвлэлийн бага хурал болох гэж байна. Түүгээр Египетэд ажиллаж сурч байгаа монголчуудын талаар мэдээлэх ажээ. Мөргөлдөөн, сөргөлдөөний халуун цэг болсон Египетэд байгаа эх орон нэгтнүүдийнхээ талаар гадаад орнууд олон арга хэмжээ авч, зарим улс өөрийн орны иргэдээ тэндээс татаж байгаа билээ. Тэгвэл Монголын тал иргэддээ зориулж ямар арга хэмжээ авч буй талаар өнөөдөр ГХЯ-наас мэдээлэхээр болжээ.
Д.ОЮУН