Ferrari 1250 машинаа эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Ferrari 1250 машинаа эргүүлэн татна

Дэлхийн шилдэг төмөр хөлөг үйлдвэрлэгчдийн нэг Ferrari 2010 оны долдугаар сараас өмнө үйлдвэрлэгдсэн 458 Italia загварын бүх автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Учир нь богино хугацааны дотор энэ загварын дөрвөн ч машинд гал гарч, шатсан тохиолдол гарсан гэнэ. Энэ талаар Ferrari-гийн хэвлэлийн төлөөлөгч ярихдаа “Манай борлуулагчид 458 Italia маркийн автомашин худалдан авсан бүх үйлчлүүлэгчидтэйгээ холбогдож, автомашинаа буцааж авчирч өгөхийг хүсэх болно. Харин дараа нь шаардлагатай засварыг хийх юм” гэжээ. Одоогоор дэлхийн хэмжээнд нийт 1248 Ferrari 458 Italia машин байгаа гэнэ.

АНУ-ын Калифорни муж, Хятад, Франц болон Швейцарьт 458 Italia автомашин шатсан гэх мэдээлэл гарсны дараа Ferrari дээрх шийдвэрийг гаргажээ. Тус компанийн инженерийн баг шинжилгээ хийсний дүнд тус загварын автомашины угсралт, холболт болон дулааны дэлгэцэнд асуудал байж магадгүй хэмээн дүгнэсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж