Орост дахиад түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Орост дахиад түймэр гарчээ

Оросын Волгоград мужид гарсан ой, хээрийн томоохон түймрийн улмаас хоёр хүн амиа алдаж, 14 гэмтэл авч, 400 байшин шатжээ.

Мужийн хэдэн районд өндөр хүчдэлийн шугам салхинд тасран унахад гарсан оч хуурай өвсийг шатааж түймэр эхэлсэн байна. Мөн Онцгой байдлын яамны мэдээгээр гал уугьж байсан хогийн цэг, дээр нь галтай болгоомжгүй харьцсан хүмүүсийн ажиллагаа гамшгийн бас нэг шалтгаан нь болсон байна.

Орон нутгийн захиргааны мэдээгээр галд 26 суурины 300 гаруй хувийн сууц, хэдэн арван орон сууцны бус байгууламж шатжээ. Олон арван хүн орох оронгүй үлдсэн байна.

Салхины хүч их байгаа нь галтай тэмцэхэд саад болж байна. Энэ үеэр ослын улмаас тасарсан цахилгааны дамжуулалтыг хэсэгчлэн сэргээсэн ба 200 мянга гаруй хүнийг  хамаарсан энэ ослын үр дагаварыг баасан гаригт бүрэн засахаар мэргэжилтнүүд ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж