Бэкхэм ирэх долоо хоногт эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Бэкхэм ирэх долоо хоногт эргэн ирнэ

Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бэкхэм энэ сарын 11-нд болох “ЛА Галакси” болон “Колумбус Крью” багийн хооронд болох тоглолтод оролцохоор бэлтгэлдээ гараапд байгаа гэнэ. Энэ жил 35 настай тэрбээр өнгөрсөн хавар зээлийн гэрээгээр “АС Милан”-д тоглож байхдаа авсан гэмтэл нь бүрэн илааршаагүй боловч талбайд гарах боломжтой хэмээн үзжээ. Уг нь түүнийг аравдугаар сарын 1-нд ногоон талбайдаа эргэн ирнэ хэмээн тооцоолж байсан юм. Тэрбээр “Би Колумбустай хийх тоглолтод оролцоно гэж гүнээ найдаж байгаа. Талбайд гарч, ядаж 15-20 минут тоглоно гэж бодож байна” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж