
Энэ уулзалтад Египетийн засаг захиргаа үйл ажиллагааг нь хориод байсан “Муслимын ах дуус” хөдөлгөөн анх удаа сөрөг хүчний төлөөлөл болон уригдсан байна. Мөн залуучуудын байгууллага болон “оюунлаг эрчүүд” нэртэй хөдөлгөөнийхөн энэ уулзалтад оролцсон байна. Уулзалтад оролцсон талууд тус улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт болон хууль эрхзүйн бусад шийдвэрүүдэд өөрчлөлт оруулах хамтарсан хороо байгуулж ажиллахаар тохирсон гэж орон нутгийн телевиз мэдээлжээ.
Харин эсэргүүцлийн хөдөлгөөний хамгийн томоохон төлөөлөл болох “Муслимын ахан дүүс” хөдөлгөөний төлөөлөл уулзалтын талаар хэолэхдээ “манай хөдөлгөөн энэ яриа хэлэлцээрийн зөвхөн тодорхой хэсэгт нь л орж байгаа” гээд өөрсдийнхөө тавьсан шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд л хамтран ажиллах тухай ярих болно гэжээ. Тэдний шаардлага нь одоогийн ерөнхийлөгч Мубаракийг нэн даруй огцруулах, онц байдлын хуулийг цуцлах, парламентыг тараах болон улстөрийн бүх хоригдлуудыг суллах шаардлага тавьж байгаа юм. Гэвч одоогоор эдгээр шаардлагуудын алийг нь ч эрх баригчид хүлээж аваагүй байгаа бөгөөд ерөнхийлөгч Хосни Мубарак ч огцрох асуудал байхгүй гэж мэдэгдсээр байгаа ажээ.
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү