
Тvvний анхны хань “Загийн алим” киноны Ханбvргэдэйгээр олонд танигдсан
жvжигчин Зоригт байлаа. Тэд ганц охинтой бєгєєд амьдралын эрхээр хоёр
тийш болсноос хойш жvжигчин бvсгvй ганц бие эмэгтэй хvний жаргал зовлонг
ханатлаа vvрсэн гэдэг. Тиймдээ ч нэгэнтээ єнгєрсєн амьдралынхаа тухай
олон жил ганцаардлын хэцvvг биеэрээ мэдэрч, дээр нь бусдын нууц амраг
болж багагvй хугацааг хєшигний ард vдсэнээ ярьж байсан удаатай. Ийнхvv
ганцаар явсан алаг нvдэн “X Тvц” хамтлагийнхаа жvжигчин Бархvvтэй нэр
холбогдох болсон бєгєєд тєдєлгvй нэг гэрт орцгоосон юм. Бархvv
гавьяатаас 14 насаар дvv гэдэг.
МУГЖ, НVБ-ын хvvхдийн сангийн элч дуучин Ариунаа,
тvvний нєхєр Буяа хоёрын хайр дурлал тухайн vедээ л шуугиан тариад
авсан. Болгарын хєгжмийн сургуулийг дvvргэсэн дуучин бvсгvй амьдралынхаа
ханиар гэр бvлтэй хvнийг сонгосон нь хэвлэлийн баатар болгож орхисон
юм. Гэсэн ч хайр бvхнийг ялдаг хойно тэд удалгvй нэг гэрт орсон. Хєл
хvндтэй эхнэртээ шиэ байраар сюрприз барьж ёс тєртэйхэн бэр буулгаж
байсан Буяа тэр vед нэг хvvтэй байсан юм. Тиймдээ дуучин хатагтай бяцхан
хvvгийн ээжийг орлох гэж бишгvйд ээ тэвдэж байсан гэдэг. Тvvнээс хойш
єдгєє арав гаруй жил єнгєрсєн байх агаад Ариунаа гавьяат ч хvний єєрийн
хоёр хvvгийн халамжит ээж болжээ. Ямагт л Ариунаагийн нєхєр хэмээн
цоллуулдаг Буяндоржийг гавьяат маань “хайраа” л гэж дууддаг. Тэд зургаан
насны зєрvvтэй.
Загварын ертєнцєд єєрийн нэрээ “тамгалж” чадсан топ
модель Болормаагийн хvvхэд нас 3-р хорооллын дэнж дээр єнгєрсєн. Угийн
єндєр нарийхан охин байсан тэрээр сагсан бємбєгєнд тун ч хорхойтой нэгэн
байсан гэдэг. Тиймдээ ч УБИС-ийн биеийн тамирын ангид элсэн орсон ч нэг
удалгvй сургуулиасаа гарсан ажээ. Энэ ч учиртай. Залуу бvсгvйн хувьд
загварын ертєнц сэтгэлийг нь татсан бєгєєд энэ нь тvvний ирээдvйн
амжилтын эхлэл байсан юм.Тэрээр оюутан байхдаа Цолмон гэж залуутай
ханилж vрийн зулай vнэрлээд авсан ч тэд нэг нэгнийхээ тал болж чадаагvй.
Магадгvй загварын ертєнцєд єєрийн гэсэн єнгє тєрхтэй болсон шинэ
моделийг тойрсон шуугиан тvvний дурлалт хархvvд тээртэй санагдсан ч байж
мэдэх юм. Азийн топ модель болтлоо хєдєлмєрлєж чадсан энэ бvсгvй
Монголын загварын ертєнцєд єєрийн гэсэн школыг хvртэл бий болгож чадсан
нэгэн. Тvvний эдгээр амжилтыг дагаад хэл ам ч тасарсангvй. Vнэндээ
тvvний шинэхэн амраг хэн байх бол гэсэн сониуч таамаг их удаан олны нvд
харааг хурцалж байлаа. Олон жил ганцаар явсан Болороо хатагтайн дурлалт
ханхvvгээр Чех Монголын эрлийз залуу тодорч олныг шуугиулаад авсан нь
саяхан. Toп моделиос долоон насаар дvv загвар ємсєгч Баярсайхан тэр хоёр
хэсэг хугацаанд хамт амьдарч байсан. Гэсэн ч загварын ертєнцийн шинэхэн
хосуудын дурлал тэгсхийгээд єндєрлєсєн бєгєєд энэ тухай зарим нь
“Баярсайхан Болормаад гар хvрснээс болсон” хэмээн vнэн худал нь vл
мэдэгдэх таамаг одоо ч явдаг. Болормаагийн нялх амраг Баярсайхан Америкт
ажиллаж амьдрах болсноор тэдний харьцаа тєгсгєл болсон.
“Амьдралаа би чамд хайртай” гэх дууг сонсогчдын сэтгэл зvрхэнд
хvртэл амилуулж чадсан МУГЖ Бvрнээбаяр багаасаа дуулах дуртай хvvхэд
байсан гэдэг. Наяад оны эхээр хилийн цэргийн ансамбльд дагалдан дуучнаар
орж урлагийн замд орсон нэгэн. Урлагийн бас цэргийн чанга хатуу дэг
жаягийг тэсэн гарна гэдэг эмэгтэй хvнд амаргvй даваа. Жилийн дєрвєн
улиралд халуун хvйтнийг vл анзааран зvтгэсэн зvтгэл тvvнийг МУГЖ
болгосон гэдэг. Гурван хvvхдийн ээж гавьяат маань хоёр дахь удаа амьдрал
зохиохдоо єєрєєсєє 20 нас дvv залууг сонгосон нь бас л олны хәл амны
бай болж байсан юм. Бvр хvvхдvvд нь хvртэл нvд нь орой дээрээ гарах
шахаж байсан гэдэг. Олон саад бэрхшээлийг туулан нэг гэрт орсон тэд
найман жил шахам хамтдаа амьдарсан. Бор дарсанд хэт дурлах болсон нєхрєє
залуу хvн єєрийнхєєрєє амьдарч vзэг хэмээн бодоод тусдаа амьдарч
байгаагаа ярьж байсан удаатай.
<
“X Тvц” хамтлагийн царайлаг бvсгvй Нарансолонгыг “Харьд
одсон бvсгvйн заяа” киногоор нь олон хvн мэддэг. Анхны амьдрал нь
бvтэлгvйтэн салсан тэрээр бас л ганц бие бvсгvйн жаргал зовлонг єєрийн
биеэр мэдэрсэн билээ. Харин түүний одооны хань Тэмvvжин бас л насны
зєрvvтэй. “Х Түц” хамтлагийн залуу жүжигчин Тэмкаг хvмvvс “Сарны
нулимс”, “Ийм нэгэн дурлал” зэрэг олон киногоор нь андахгүй
Эх сурвалж: tseg.mn