
Европын хөлбөмбөгийн холбооны гаргасан энэхүү шийдвэр эхнийх нь ч бус, мөн эцсийнх ч биш, тэднээс өмнө Английн хөлбөмбөгийн Премьер лигийн багууд, сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бейсболын хүүхдийн лигийн тэмцээнийг зохион байгуулагчид өнөөх гайхал вувузела бүрэнэээс татгалзаад байсан билээ. Европын хөлбөмбөгийн холбооны гаргасан шийдвэрт хамгийн ихээр баярлаж байгаа хэсэг бол “Буурал” тивийн тэмцээн, уралдаануудыг телевизээр шууд дамжуулагчид болж байна. Зөвхөн нэг улиралд нэг тэрбум гаруй евро зарлагаддаг тэдний хувьд баярлах нь зүйн хэрэг. Тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шууд дамжуулалтын үеэр хичнээн филтэр хэрэглээд ч амжилтанд хүрээгүй билээ. Харин УЕФА-гийн гаргасан шийдвэрт ФИФА дурамжхан хандаж байгаагаа мэдэгдсэн байна.
Score Studio