Нүүрсний салбарынхан Улаанбаатарт чуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Нүүрсний салбарынхан Улаанбаатарт чуулна

Энэ сарын 24-25-ны өдрүүдэд "Чингис" зочид буудалд нүүрсний салбарын хөрөнгө оруулалтын "Coal Mongolia" олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн зохион болно. Уг чуулганаар Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах, нүүрсний борлуулалтын сувгийг олон улсад хөгжүүлэх, нүүрс тээвэрлэлтийн коридоруудыг нээх, нүүрсний хайгуул олборлолтын төслүүдэд хөрөнгө оруулалтыг татах, нүүрсний салбарын дэвшилтэд техник технологийг өөрийн оронд нэвтрүүлэх талаар хэлэлцэх аж. Мөн
нүүрсний салбарын ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх, нүүрсний салбарын бодлого, төлөвлөлтийг хөрөнгө оруулагчдад сурталчлах  асуудлыг хөндөх бололтой.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж