Боксын тэмцээний зохион байгуулагчид хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Боксын тэмцээний зохион байгуулагчид хуралдлаа

Монгол улсын Ерөнхий сайдын 2007 оны 58 тоот захирамжаар батлагдсан Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээний Зохион байгуулах хорооны хурал Эрүүл мэндийн яамны Сайдын зөвлөлийн танхимд өнөөдөр өглөө боллоо. 

Хурлыг Зохион байгуулах хорооны дарга, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа удирдан, ЗБХорооны орлогч дарга, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр болон хорооны  гишүүд,  ЭМЯам, БТСГазар, Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ны удирдах хүмүүс оролцсон байна.

Хурлаар тэмцээний бэлтгэл ажлын тухай мэдээллийг хэлэлцсэн ба Спортын шинэ ордны асуудал, телевизийн шууд дамжуулах эрх олгох, ивээн тэтгэгчийг сонгон шалгаруулах, хөрөнгө мөнгө хуримтлуулах үйл ажиллагаа, тэднийг сурталчилах, шагнах журам, Монголын баг тамирчидын бэлтгэл сургалтын үйл явцын байдал ба тус тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах талаар ЗБХ-ны гишүүн Ч.Наранбаатар, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, ЗБХ-ны нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нарын зэрэг албаны хүмүүс мэдээлэл хийсэн байна.

    Тэмцээний бэлтгэл ажил одоогоор 90 хувьтай явж байгаа ба Үндэсний ЗБХорооны ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор НЗДТГазар, БТСГазар, Монголын оюутны спортын холбоо, Монголын олимпийн боксын холбооны дэргэд тус бүртээ ажлын хэсэг байгуулан,  бэлтгэл ажлыг хангаж байна.

ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж