ҮШН-ынхан мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

ҮШН-ынхан мэдээлэл хийлээ

Үндэсний шинэ намынхан хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд тус намын eрөнхий нарийн бичгийн дарга Б.Цоггэрэл, нарийн бичгийн дарга Н.Батцэрэг, УЗ-ийн гишүүн Д.Дэлгэрцогт нар оролцлоо. Тэд дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өрнөсөн “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны цуглааныг анхнаас нь дэмжижи байснаа илэрхийлээд гэхдээ жагсаалыг  Үндэсний шинэ нам, тэр дундаа намын УЗ-ийн гишүүн М.Энхсайханыг зохион байгуулсан гэдэг мэдээллийг эрс үгүйсгэж байгаагаа  мэдэгдлээ. Тус намын хувьд УИХ-ыг тараах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаа ажээ. Үүнийгээ хэд хэдэн үндэслэлээр тайлбарлав. Нэгдүгээрт, УИХ анхнаасаа Үндсэн хууль, Сонгуулийн хууль зэрэг олон хуулийн заалтыг зөрчин мөнгө төгрөг амлан хууль бусаар гарч ирсэн, хоёрдугаарт Улаанбаатар, Дархан-Уул, Орхон зэрэг хүн ам олноор төвлөрсөн аймаг хотуудад сонгуулийг будилаантуулан, сонгогчин үнэмлэхгү йиргэдийг зөвхөн иргэний үнэмлэхээр саналыг нь авсан, гуравдугаарт, хууль зөрчиж хамтарсан Засгийн газар байгуулсан гэхчилэн үйлдэл бүр нь хууль байгаа учир энэ удаагийн УИХ тарахаас аргагүй гэж тэд үзэж байгаа ажээ. Эрх баригч намууд улстөрийн үйл ажиллагаа явуулахаасаа илүүтэй төрийн ажилд идэвхийлэн оролцох болсон нь ч хууль бус үйлдэл юм гэж тус намынхан хэлж байлаа. Тиймээс тус намынхан Үндсэн хуулийг шинэчлэх төсөл боловсруулснаа сэтгүүлчдэд танилцуулав. Тэдний боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төслийн нэр “Үндэсий хувьсгалаар хийгдэх Монгол Улсын шинэ Үндсэн хууль” бөгөөд зургаан бүлэг, 65 зүйлтэй байх ажээ. Уг хуулийн төсөлд Улсын Бага хуралдай, Их хуралдайг байгуулахаар тусгажээ. Эдгээр хуралдайн гишүүд бүх нийтийн санал асуулгаар нэг бүрчлэн нэр дэвшиж гарахаар, нам бүлэг хамаарахгүй байхаар тусгасан байна. Мөн  нийслэл хотыг Тэмүжин хот хэмээн нэрлэхээр тусгажээ. Энэхүү шинэ Үндсэн хуулийн төслийн яаравчлан хэлэлцэж, дараа нь УИХ тарах ёстой гэсэн шаардлагыг УИХ-д өргөн барьж байгаагаа Үндэсний шинэ намынхан мэдэгдлээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж