
Мөн аллага хийгдэнгүүт Палестины автономит засаглал түүнийг буруутгасан байна. Палестины автономийн Ерөнхий сайд Салам Фаяд тусгай мэдэгдэл гарган энэ аллага Палестины ард түмний тусгаар тогтнолд томоохон гай тарилаа гэсэн байна.
Уг баримтад Палестины автономи булаан эзлэлтэд төгсгөл авчрахыг эрмэлзэж байгаа бөгөөд харин цус урсгахын эсрэг байгаа гэж тэмдэглэжээ. Террор хийх цагийг Вашингтон хотноо Израиль-Палестины хэлэлцээр эхлэхээс хоёр хоногийн өмнө сонгосон нь санамсаргүй тохиолдол биш гэж Палестины автономын ерөнхий сайд хэлээд бид уг хэргийг мөрдөж аллага гаргахгүй байх арга хэмжээг авна гэж онцолжээ.
Израилийн ерөнхий сайд Нетаньяху есдүгээр сарын 1-нд Вашингтон хотноо Хиллари Клинтонтай уулзахдаа Израиль алуурчдыг олж тэднийг явуулсан хүмүүстэй нь хамт цээрлүүлнэ гэсэн байна.
Энэ аллагын хариуцлагыг ХАМАС-ын зэвсэгт жигүүр « Аз ад-Дин Аль-Касемын бригад» өөртөө авсан байна. ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгч Сами Абу Зухри алан хядагчдын ажиллагааг дэмжин энэ бол булаан эзлэгчидтэй хийх цорын ганц хариу арга хэмжээ гэжээ.