Урлагийн бvтээл гэдэг утгаар хийгдсэн шинэ загварын байлдааны зэр зэвсэг 16 фото

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Урлагийн бvтээл гэдэг утгаар хийгдсэн шинэ загварын байлдааны зэр зэвсэг 16 фото

АНУ-ын
Portland хотын нэгэн бvтээлч гэр бvлд мэндэлж, хар нялхаасаа бийр
будаг, цаас зэрэг хэрэгслvvдтэй нєхєрлєж ирсэн энэ эрхмийг Peter
Gronquist гэдэг. Хvvхэд байхаасаа урлагт дуртай байсан тэрээр хvсэл
мєрєєдлєє даган урлагийн сургууль тєгсєєд одоо Oakland-д ажиллаж бас
уран бvтээлээ туурвисаар байгаа юм. Америкийн олон хотуудад уран
бvтээлийн vзэсгэлэнгээ гаргаж байсан тvvний уран бvтээлийн нэг хэсэг
болох Chanel, Gucci, Versace, Dolce & Gabanna гэх мэт алдартай
загварын брэндvvдийн лого бvхий алтлаг єнгєт галт зэвсгvvдийн зургийг та
бvхэнд сонирхуулахаар бэлтгэлээ. Одоо цагт бараг юм бvхэн дээр шахам
байх болсон загвар зохион бvтээгчийн лого нь тухайн зvйлийг илvv сvрдэм
харагдуулдаг, тиймээс vvнийг илvv хєгжилтэй хийхээр шийдэн эдгээр
сонирхолтой бvтээлээ хийсэн хэмээн єгvvлэх тэрээр мєн "Би зvгээр л илvv
хошин, шог, хєгжилтэй байдлаар хийхийг зорьсон" гэсэн байна. Гар буунаас
эхлээд тэсрэх бємбєг хvртэл бvхий л тєрлийн галт зэвсэг, тэр ч бvv хэл
гинжит гар хєрєєг хvртэл хийсэн тvvний Chanel-ын логотой RPG бууг
Лос-Анжелест болсон киноны анхны гаргалтан дээр киноны дvр, австрийн
загварын сурвалжлагч, гей залуу Bruno барин гарч ирснээр нь хvмvvс мэдэх
болсон байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж