
Уг илтгэлээр Монгол Улсын зүүн хэсгийн тал хээр нутаг дахь уур амьсгалын өөрчлөлтийн өнөө ба ирээдүйд үзүүлэх нөлөө, дорнодын тал нутаг болон түүний ойр орчимд амьдрах нутгийн иргэд хүрээлэн буй орчны онцлогт тулгуурлан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдарч болох талаар ярилцах юм.
Байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажилладаг, энэхүү арга хэмжээнд оролцох хүсэлтэй байгууллага, иргэд урьдчилан бүртгүүлснээр оролцох боломжтой болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх "Иргэний танхим"-ын утас, факсаар бүртгүүлэх юм байна.
Б.Мандах