Өсвөрийн жүдочид гурван хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Өсвөрийн жүдочид гурван хүрэл медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотноо өнгөрсөн сарын 28, 29-нд Ази тивийн өсвөр үеийн туршлага солилцох тэмцээн болж өндөрлөлөө. Ази тивийн хүүхэд, залуучуудад жүдогийн суурь хүмүүжил олгох, туршлага солилцох зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас найман тамирчин оролцож, гурван хүрэл медаль хүртсэн байна. Эмэгтэйчүүдийн 70 кг-д өрсөлдсөн “Женко” клубын тамирчин Э.Хандармаа, эрэгтэйчүүдийн 73 кг-д “Аврагч” клубын тамирчин Д.Бат-Эрдэнэ, мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д Х.Цогтгэрэл нар тус тус хүрэл медаль хүртсэнээс гадна эмэгтэй жүдочид багийн дүнгээр хүрэл медалийн эзэд болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж