Antivirus ба Internet Security-гийн ялгаа

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Antivirus ба Internet Security-гийн ялгаа

Antivirus гэдгийг вирусны эсрэг программ хангамж, Internet Security-г интернэтийн орчны хамгаалалт гэж дүйцүүлж болмоор.  Юуны өмнө эдгээрийн аль аль нь таны компьютерийг элдэв уршигт программуудаас хамгаалах зорилготой. Гэхдээ хэрэглэгч өөрийн хэрэгцээ, шаардлага, компьютерийн хүчин чадалд тохируулан антивирус уу, эсвэл интернэт секюритиг сонгох уу гэдгээ шийдддэг. Хамгийн товчоор хэлэхэд, антивирус таны компьютерийг элдэв вирусээс хамгаалдаг бол, интернэт секюрити антивирусны бүх боломжуудыг өөртөө агуулах ба дээр нь нэмээд олон давуу чадваруудыг агуулдаг. Тухайлбал, Интернэт секюрити вируснаас арай өөр олон төрлийн сүйтгэгч программуудаас сэргийлэх ба firewall /галтхана/-ын тенхологитой, интернэтийн залилан мэхлэгчид мэтээс хамгаална, Түүнчлэн ихэнх программын хувьд эцэг эхийн хяналт мэтийн илүү чухал функцуудыг агуулдаг.

Эндээс харахад Интернэт секюрити илүү найдвартай сайн хамгаалалт мэт боловч түүнд дутагдалтай талууд бий. Тухайлбал, ихэнх программын хувьд системд илүү их ачаалал өгч, таны компьютерийн хурдыг удаашруулдаг. Үнийн хувьд наанадаж, 20 орчим хувиар илүү. Түүнчлэн та интернэтийн орчинд удаан цагаар ажилладаггүй, онлайн дэлгүүрээр үйлчлүүлдэггүй бол интернэт секюрити төдийлөн шаардлагагүй.

Blog.ekey.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж