
Варалло хөлбөмбөгийн замналынхаа дийлэнхийг Аргентиний “Бока Хуниорс” багт өнгөрүүлж, 194 гоол оруулсан юм. Довтлогчийн байрлалд тоглодог байсан түүнийг дэндүү хүчирхэг цохилттой болохоор “Canoncito” гэж хочилдог байж.
Түүнийг 100 насны ойн баяраа тэмдэглэх үеэр FIFA-гийн албаны хүмүүс түүнтэй уулзаж, түүхэн тамирчинтай ярилцлага хийж байв. Тэрээр энэ үеэр 1990 оны дэлхийн аваргын финалд Уругвайд хожигдсон нь спортын замналынх нь хамгийн том ялагдал байсан талаар хүүрнэжээ. Валларо 30 хэдэн насандаа хадааст гутлаа ханандаа өлгөж, дасгалжуулагчийн ажилд өөрийгөө сорих болж, насан эцэслэх хүртлээ их спортдоо үнэнч хэвээр байв.
С.Цэлмэг