
“Эдгээр хүмүүстэй шуудхан шударга харьцах хэрэгтэй ба тэдэнд хоосон найдлага өгөөд хэрэггүй” хэмээн мягмар гаригт Чилид ирсэн NASA-гийн дөрвөн мэргэжилтний нэг Жеймс Дункан (James Duncan) мэдэгдэв. “Уурхайчид бүх насаараа ийм ажил хийдэг хүмүүс гэдгийг санах хэрэгтэй. Тэд ямар гүнд боогдсон аврал хэзээ ирэхийг сайн мэдэж байгаа” хэмээн тэр онцолжээ.
Чилийн 33 уурхайчин наймдугаар сарын 5-нд уурхайн нуранги гарахад 700 метрын гүнд боогдсон юм. Тэдний хувь заяа тодорхойгүй байгаа зөвхөн наймдугаар сарын 22-нд л тэдний байгаа газар луу жижиг нүх гарган өрөмдөж холбоо тогтоон тэднээс зурвас аваад дараа нь видео камер оруулан холбоо тогтоожээ.
Наймдугаар сарын 30-нд эхэлсэн аврах хонгилыг ухахад хичнээн хугацаа хэрэгтэйг тэдэнд хэлээгүй бөгөөд зөвхөн зул сараар тэднийг гэр орондоо эргэн ирсэн байна гэж амлажээ.
Хэд хоногийн өмнө Чилийн Эрүүл мэндийн яам мэдээлэхдээ уурхайчдын таван хүн сэтгэлийн дарамтад ороод хоол унд болон бусадтайгаа ярилцахаа болсон гэсэн юм. Одоо уурхайчдын сэтгэлийн тэнхээ л авралтыг хүлээх найдвар болж байна. Тиймээс хязгаарлагдмал орчинд удаан байгаа хүмүүсийн асуудлыг судалдаг мэргэжилтнүүдийг NASA-гаас урьсан юм.